ТАНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ
Манай эмэгтэйчүүдэд туслах төв болон бүсийн сайн дурын ажилтнууд Ковид -19 цар тахлын үед ч гэсэн та бүхэнд саадгүй хүрч ажиллахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна.
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА УУ?
Олонхи шүүх байгууллага хаагдаж байгаа ч яаралтай тусламжийн эрхийн төлөөх сэтгэл зүй өнөө ч хэвээр үргэлжилсээр байна. Нийгэмд зай барих журмаас шалтгаалан тухайн шүүхийн яаралтай тусламж хүссэн сэтгэл зүйн алхмууд өөр өөр байж болох тул тохирсон сонголтоо зөв хийхэд бид туслах болно.
ЯАРАЛТАЙ ХОРГОДОХ БАЙР ХЭРЭГТЭЙ БАЙНА УУ?
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төвийн хоргодох байрыг аюулгүй хүртээмжтэй болгохын тулд урьд байгаагүй хүн хүчний далайцаар ажиллаж байна. Зарим нь зочид буудалд байрлах боломжтой боллоо. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төвд байр байгаа эсэхийг лавлахыг хүсвэл Иллинойс мужийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төвийн 877-863-6338 дугаарт холбогдоно уу! Бид хамт хайж туслах болно.
ТАНД ТУСЛАМЖ АВАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА УУ?
Иллинойс мужийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төвийн 877-863-6338 дугаарт холбогдсоноор унаагаар үйлчлүүлэх боломжтой. Бид танд хэзээд туслахад бэлэн тул та заавал залгаарай.
ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА УУ?
Эмэгтэйчүүдэд туслах төвөөс 4 сарын 8 ны лхагва гаригийн арван цагаас эхлэн дөрвөн сарын хугацаатай хуулийн зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байна.. Цагаачлал, гэр бүлийн тухай хууль, яаралтай тусламж зэрэг асуудлаар зөвлөгөө өгөх өмгөөлөгч хуульчид ажиллаж байна. Шинэ боломж үүсэх бүрийд бид та бүхэнд мэдэгдэх болно.
ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА УУ?
Энд дарж өөрт ойрхон Cook county хүнсээр туслах төв болон банкны байршлыг шалгана уу! Яаралтай тусламжийн төвийн 773-583-0880 дугаарын утас 24 цагийн турш нээлттэй байх бөгөөд манай мэдээллийн ажилтантай холбогдохын тулд ажлын өдрүүдэд 9.00-17.00 цагийн хооронд 847-299-1392 дугаарт залгана уу! Бид таныг ямагт хүлээж байх болно.
МӨНГӨН ДЭМЖЛЭГ
Халамжийн хуульд тусгасан гэнэтийн үеийн мөнгөн дэмжлэг
Улсын татварын газрын вебсайтаас мэдээллийг хятад, солонгос, вьетнам, испани болон орос хэл дээр үзэж болно.
Халамжийн хуулийн дагуу Холбооны Засгийн газраас зарим татвар төлөгчдөд 1200 долларын мөнгөн дэмжлэг шууд үзүүлнэ. Улсын татварын газар нь 2019 болон 2018 оны татварын мэдээллийн дагуу таны холбогдох банкны данс руу мөнгийг шууд шилжүүлэх болон бэлэн мөнгөний чек илгээнэ. Энэхүү мөнгөн дэмжлэгийг 2020 онд багтаан олгоно.
АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛ
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий иргэд ажилгүйдлийн даатгалд хамрагдана.
ИЛЛИНОЙС МУЖИЙН ЕРДИЙН ҮЕИЙН АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН ТЭТГЭМЖ
Иллинойс мужаас ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг хэн авч болох вэ?
АЖИЛГҮЙДЛЫН ДААТГАЛЫН ТЭТГЭМЖ ХЭДИЙ ХҮРТЭЛ АВЧ БОЛОХ ВЭ?
АЖИЛГҮЙДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ ДЭМЖЛЭГ
АЖИЛЧИН, АЖИЛТНЫ ЭРХ
Таны эрхэлдэг аж ахуй, компанид 50 ~ 499 тооны хүн ажилладаг бол дараах хөнгөлөлт эдлэнэ. Хувиараа эрхлэх аж ахуй, орлого тодорхойлох боломжгүй компаний ажилчдын хувьд өвчний улмаас татварын хасалт хийлгэх боломжтой.
АЗИ ХҮМҮҮСИЙГ АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ҮЗЭГДЭЛ
Хэрэв та ямар нэгэн хэлбэрээр арьс өнгөөр гадуурхагдаж байсан бөгөөд түүнийгээ бусадтай тайван хуваалцахыг хүсч байвал өөрийнхөө түүхийг энд хуваалцаарай. Та ганцаараа биш.
КОВИД 19 ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, хөл хорионы үед ганцаардаж тогтворгүй байх нь энгийн үзэгдэл юм. Өөрийн төдийгүй гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаа зовох, санхүүгийн асуудлаас үүдсэн стресс, ажилгүйдэл, түүнчлэн зай барих үеийн айдас, ойр дотнын хүнээ алдаж шаналах зэрэг ямар ч нөхцөл байдал тулгарч болно. Ямар ч нөхцөл байдалд та өөрийгөө ганцаараа биш бөгөөд Kan-Win ээс та бүхэнд туслахын тулд энд байна. Сэтгэцийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх аргын тухай илүү ихийг мэдмээр байвал үргэлжлүүлэн уншихыг хүсье.
НИЙТИЙГ ХАМАРСАН ӨВЧНӨӨС ҮҮДЭН БИДНИЙ СЭТГЭЛ ЗҮЙД НӨЛӨӨЛЖ БУЙ ЗҮЙЛС:
ЭДГЭЭР МЭДРЭМЖИЙГ ДАВАН ТУУЛАХ АЮУЛГҮЙ АРГА ЗАМ ЮУ БАЙЖ БОЛОХ ВЭ?
Хэрэв та хүнд нөхцөл байдалд буй хүмүүст туслахыг хүсвэл манай Ковид-19 хуримтлалын санд хандив өргөж болно. Хандивын эзэн танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Олон үндэстний сайн дурын тусламж: Америк дахь Солонгос иргэдийн сайн дурын сургалт хариуцсан төрийн бус байгууллагын холбоо (National Korean American Service & Education Consortium): Америк дахь Ази, Номхон далайн арлын улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах форум : Тусламжийг азийн 25 гаруй хэлээр түгээж байна. Бусад сайн дурын тусламжийг бид бүсийн нийгмийн хөгжлийн төлөө нэгтгэн зангидаж, мэдээллээ хамтран хуваалцдаг төрийн бүх байгууллагад талархал илэрхийлье.
Apna Ghar мэдээллийн хуудас Asian American Advancing Justice –Chicago

- Сард 75 000 ам доллараас бага орлоготой иргэдэд 1200 ам доллар олгоно. Гэр бүлийн гишүүн эхнэр нөхрийн нийт орлого 150 000 ам доллараас бага бол 2400 доллар, 16-аас доош насны хүүхэд тус бүрт 500 доллар олгоно. Энэхүү мөнгөн дэмжлэгийг авахын тулд ам бүлийн бүх гишүүд хөдөлмөр эрхлэх боломж бүхий нийгмийн даатгалын дугаартай байх шаардлагатай. Цэргийн гэр бүлийн хувьд эхнэр нөхөр хоёрын аль нэг нь хөдөлмөр эрхлэх боломж бүхий нийгмийн даатгалын дугаартай байхад болно.
- Нийгмийн даатгалын хөнгөлөлт авдаг иргэн биш байх тохиолдолд жирийн үед нийгмийн халамжаас ямар нэгэн тусламж авдаггүй, татварын тайлангаа өгөөгүй байсан ч энэ удаа татвараа төлж байж мөнгөн тусламжид хамрагдана. Одоохондоо тодорхой бус байгаа ч улсын татварын газраас тодорхой мэдээллийг вэб сайтаар дамжуулан хүргэх болно.
- 2018 болон 2019 оны татварын тайлангаа өгөөгүй ч энэ жил мөнгөн тусламж авахыг хүсч буй хүмүүс аль болох яаралтай татварын тайлангаа өгсөн тохиолдолд дэмжлэг авах боломжтой. Татварын тайлангаа өгөхдөө банкан дахь мөнгөн гүйлгээний дансаа бичнэ.
АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛ
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий иргэд ажилгүйдлийн даатгалд хамрагдана.
ИЛЛИНОЙС МУЖИЙН ЕРДИЙН ҮЕИЙН АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН ТЭТГЭМЖ
Иллинойс мужаас ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг хэн авч болох вэ?
- Корона вирусын улмаас ажлын газрын үйл ажиллагаа зогссоны улмаас ажилгүй болсон иргэн
- Корона вирусын халдварын улмаас ажиллах чадваргүй болсон иргэн
- Корона вирус халдварласан гэр бүлийн гишүүнийг (эхнэр эсвэл нөхөр, эцэг эх, хүүхэд) асрах шаардлага үүссэнээс ажиллах боломжгүй болсон иргэн
- Гэрийн хорионы улмаас ажиллах боломжгүй иргэн
- Сургуулийн үйл ажиллагаа зогссоноос хүүхдээ асрахын тулд ажиллах боломжгүй болсон иргэд
АЖИЛГҮЙДЛЫН ДААТГАЛЫН ТЭТГЭМЖ ХЭДИЙ ХҮРТЭЛ АВЧ БОЛОХ ВЭ?
- Иллинойс мужийн захиргаанаас 26 долоо хоног хүртэлх хугацаанд ажилгүйдлийн даатгалын тэтгэмж олгоно. 26 долоо хоногийн хугацаанд ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авсан байлаа ч PEUC (Цар тахлын үеийн гэнэтийн ажилгүйдлийн нөхөн төлбөр) журмын дагуу 13 долоо хоногийн ажилгүйдлийн даатгалын тэтгэмж нэмж авч болно.
АЖИЛГҮЙДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ ДЭМЖЛЭГ
- Цар тахлын үеийн ажилгүйдлийн тэтгэмж (Pandemic Unemployment Assistance) : Тоглолтын ажилчид, хувийн аж ахуй эрхлэгч зэрэг энгийн үед ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авдаггүй байсан иргэд ч гэсэн цар тахлын үеийн ажилгүйдлийн тэтгэмжийн (PUA) холбогдох журмын дагуу 39 хүртэлх долоо хоног ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авах боломжтой. Гэвч энэ хөтөлбөр одоогоор хэрэгжээгүй байна. Энэ асуудал шийдвэрлэгдвэл IDES (Иллинойс мужийн хөдөлмөр эрхлэлт аюулгүй байдлын яам) дэлгэрэнгүй мэдээллийг вебсайтдаа нийтлэх болно.
- Цар тахлын үеийн гэнэтийн ажилгүйдлийн нөхөн олговор (Pandemic Emergency Unemployment Compensation): 26 долоон хоногийн хугацаанд ажилгүйдлын даатгалын тэтгэмж авсан байлаа ч PEUC (Цар тахлын үеийн гэнэтийн ажилгүйдлийн нөхөн олговор) холбогдох журмын дагуу нэмэлтээр13 долоо хоногийн турш ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авч болно. IDES холбогдох журмыг шат шатанд нь боловсруулж байна.
- Холбооны Засгийн газрын цар тахлын үеийн ажилгүйдлийн нөхөн олговор (Federal Pandemic Unemployment Compensation): 3 сарын 29-ний өдрөөс 7 сарын 25-ны өдөр хүртэл өмнө үйлчилж байсан ажилгүйдлийн даатгалын үндсэн тэтгэмж дээр долоо хоног бүрт 600 доллараар бодож нэмж олгоно.
АЖИЛЧИН, АЖИЛТНЫ ЭРХ
Таны эрхэлдэг аж ахуй, компанид 50 ~ 499 тооны хүн ажилладаг бол дараах хөнгөлөлт эдлэнэ. Хувиараа эрхлэх аж ахуй, орлого тодорхойлох боломжгүй компаний ажилчдын хувьд өвчний улмаас татварын хасалт хийлгэх боломжтой.
- Дараах тохиолдлын аль нэгэнд хамаарсан тохиолдолд 2 долоо хоног хүртэл хугацаагаар цалинтай чөлөө авч болно.
- Тусгаарлалтанд байгаа
- COVID-19 ийн шинж тэмдэг илэрсэн
- COVID-19 ий\н тусгаарлалтад байгаа иргэнийг асрах шаардлагатай болсон (цалингийн зөвхөн 2/3-г авна)
- Сургуулийн насны хүүхэдтэй , хүүхдийн сургууль багадаа 5 хоногоос дээш хугацаагаар хичээллээгүйн улмаас гэртээ хүүхдээ харах шаардлагатай болсон тохиолдолд (цалингийн 2/3-г авах боломжтой)
- Өвчний улмаас чөлөө авах тохиолдолд ажил олгогч нь орны хүн хайх болон PTO (цалинтай чөлөө) авахыг шаардаж үл болно.
- Та хамгийн багадаа цалингийн 2/3-г авч 3 сарын хугацаатай гэр бүлээрээ амрах, эмчлүүлэх чөлөө хүсч болно. Гэр бүлээр амрах чөлөөг зөвхөн сургуулийн амралтын улмаас хүүхдээ асрахын тулд ажиллах болсон тохиолдолд авч болно.
АЗИ ХҮМҮҮСИЙГ АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ҮЗЭГДЭЛ
Хэрэв та ямар нэгэн хэлбэрээр арьс өнгөөр гадуурхагдаж байсан бөгөөд түүнийгээ бусадтай тайван хуваалцахыг хүсч байвал өөрийнхөө түүхийг энд хуваалцаарай. Та ганцаараа биш.
КОВИД 19 ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, хөл хорионы үед ганцаардаж тогтворгүй байх нь энгийн үзэгдэл юм. Өөрийн төдийгүй гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаа зовох, санхүүгийн асуудлаас үүдсэн стресс, ажилгүйдэл, түүнчлэн зай барих үеийн айдас, ойр дотнын хүнээ алдаж шаналах зэрэг ямар ч нөхцөл байдал тулгарч болно. Ямар ч нөхцөл байдалд та өөрийгөө ганцаараа биш бөгөөд Kan-Win ээс та бүхэнд туслахын тулд энд байна. Сэтгэцийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх аргын тухай илүү ихийг мэдмээр байвал үргэлжлүүлэн уншихыг хүсье.
НИЙТИЙГ ХАМАРСАН ӨВЧНӨӨС ҮҮДЭН БИДНИЙ СЭТГЭЛ ЗҮЙД НӨЛӨӨЛЖ БУЙ ЗҮЙЛС:
- Нийтийг хамарсан хорио дэглэмтэй холбоотойгоор гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзаж чадахгүй байх
- Ихэнхи цагийг өрөөнд өнгөрүүлж байгаагаас үүдэлтэй стресс
- Сошиал медиагаар тасралтгүй хүлээж авах сөрөг мэдээ, мэдээлэл
- Олон хүн ажлын цаг богиносч, ажилгүйдэлтэй тулгарч буйгаас тулгарч байгаа санхүүгийн бэрхшээлээс үүдсэн стресс
- Өөрийн болон өрөөл бусдаас ирж буй ажлын байртай холбоотой санаа зовнил, айдас
- Чадах юм байхгүй гэх сул доройн мэдрэмж
ЭДГЭЭР МЭДРЭМЖИЙГ ДАВАН ТУУЛАХ АЮУЛГҮЙ АРГА ЗАМ ЮУ БАЙЖ БОЛОХ ВЭ?
- Гэр бүл, ойрын найзуудтайгаа утсаар болон видео дуудлагаар холбогдоорой. Хэрэв та хэн нэгнийг үгүйлж байвал цаг тохирч тогтмол чатлаж байгаарай.
- Гадагш гарах нь зөвхөн зайлшгүй шаардлагатай аялалаар хязгаарлагдаж байгаа ч салхинд гарах боломж танд байгаа.
- АНУ дахь өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс ( CDC) олон нийтийн газарт амны хаалт зүүхийг зөвлөж байгаа тул боломжийн хэрээр амны хаалт зүүж, цуг амьдардаггүй хүмүүсээс 6 алхам зай барихыг хичээгээрэй.
- Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс тогтмол завсарлага аваарай. Төхөөрөмждөө “DON’T DISTURB" тохируулга дээр тавьж, тодорхой хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бүү ашиглаарай.
- Хэрэв та Facebook ашигладаг бол орон нутгийнхаа дэмжлэгийн бүлгийг хайж үзээрэй.. Зарим бүс нутагт орон нутгийн бизнес, харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт зэргийг дэмжихийн тулд онлайн бүлгэм хүртэл бий болсон байгаа. Бид харилцан туслах нөөцийн жагсаалтыг байнга шинэчлэх болно.
- Ажлын тань бүтээмж муу байсан ч санаа зовох шаардлагагүй. Энэ бүх шинэ сорилтод дасан зохицох орон зайг өөртөө олгож, шаардлагатай бол амралт аваарай.
- Бид бусдын үйлдлийг хянах боломжгүй боловч зан авираа хянах боломжтой гэдгээ санах хэрэгтэй. Тиймээс эхлээд өөрийн аюулгүй байдлыг сахиж, бусдад халдвар тархаахгүй байхад анхаараарай. Ингэснээр бусдын амь насыг аврах боломжтой.
- Хямралаас сэргийлэх ямар ч төхөөрөмж заримдаа бидний сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх материаллаг нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэдгийг бид мэднэ.
- Хэрэв танд тусламж хэрэгтэй бол манай RESOURCE булангийн Санхүүгийн дэмжлэг хэсгийг үзнэ үү.